Энэ сарын 5-ны байдлаар улсын хэмжээнд амбулаторийн нийт үзлэгийн 9.4, Улаанбаатар хотод нийт үзлэгийн 10.4, аймгуудад дунджаар нийт үзлэгийн 8.6 хувьд томуу, томуу төст өвчин оношлогджээ. Энэ өвчин Дундговьд нийт үзлэгийн 20, Ховдод 13, Өвөрхангайд 12.4, Дорнодод 10.8, Баян-Өлгийд 10.4 хувийг эзэлсэн нь улс, аймгуудын дунджаас их байна. ХӨСҮТ-д Улаанбаатар, Замын-Үүд, Өвөрхангай, Төв, Говьсүмбэр аймгаас ирүүлсэн 39 сорьцонд шинжилгээ хийхэд томуугийн A хүрээний H3N2, респиратор-синцитиаль, риновирус, бокавирус илэрчээ. Цаашид ханиад томуу нэмэгдэх хандлагатай байгааг ХӨСҮТ-өөс ард иргэдэд сэрэмжлүүллээ.