Хоёр хоногийн өмнө МҮОНРТ-ийн захирлаар Ц.Оюундарь томилогдсон билээ.
Тэрбээр өөрийн эрх мэдлийн хүрээнд дэд захирал Ч.Батцэнгэлийн тушаалыг цуцалж, Ц.Лхагвадашийг МҮОНТВ-ийн захирлаар томиллоо гэх мэдээлэл зарим сайтад гарсныг МҮОНТВ-ийн төлөвлөгөөний редактор Л.Тайванжаргалаас тодрууллаа.
Тэрбээр хэлэхдээ: “Ч.Батцэнгэлийн тушаалыг цуцалсан нь үнэн. Гэхдээ Ц.Лхагвадашийг томилоогүй, дэд захирлын суудал одоохондоо хоосон байгаа. Мөн Ц.Оюундарийг эсэргүүцсэн хэсэг уран бүтээлчид шүүхэд хандах гэж байгаа гэх цуурхал ч мөн адил худлаа. Ийм мэдээлэл гарч байгаад уран бүтээлч бид их гайхацгааж байна” гэсэн юм.