Өнгөрсөн жилийн дунд үед 46,3 сая дүрвэгч НҮБ-ын дүрвэгсдийн асуудал хариуцсан агентлагаас тусламж авсан нь түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт юм гэж уг агентлаг хоёр жил тутам гаргадаг тайландаа дурджээ.
2014 онд бидний халамжид байсан хүмүүсийн тоо өмнө нь хэзээ ч байгаагүй түвшинд хүрсэн гэж НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал хариуцсан дээд комиссар Антонио Гутеррес мэдэгдсэн байна.
Тэрбээр, одоогоор болж байгаа мөргөлдөөнийг шийдвэрлэх болон шинээр үүсэн гарах хямралаас урьдчилан сэргийлэх улс төрийн шийдлийг олон улсын хамтын нийгэмлэг олох хүртэл хүмүүнлэгийн сөрөг үр дагавартай бид тэмцэнэ гэж мэдэгджээ.
Ойрхи Дорнод болон Африкт болж буй байлдааны ажиллагааны улмаас дүрвэгсдийн тоо өсөн нэмэгдэж байгааг НҮБ-ын агентлаг буруушаагаад, Сири, Афганистан, Сомали, Судан, Өмнөд Судан, Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс, Мьянмар, Иракийн хямрал болон бусад халуун цэгээс дүрвэсэн хүмүүст тусламж үзүүлж байна гэж мэдэгджээ.
Эх сурвалж: alibama.com