Манай улсын “Говийн гурван тэмээ” жуулчны бааз “National Geographic” нийгэмлэгийн “Хамгийн өвөрмөц зочид буудал, жуулчны баазууд” жагсаалтад дэвшээд байна. Өмнөговь аймгийн Булган сумын нутаг, Булагтай уулын энгэрт байрлах уг бааз өмнө нь дээрх нийгэмлэгийн “National Geographic Traveler”, “National Geographic Adventure” сэтгүүлийн “Шилдэг эко баазууд” жагсаалтад багтаж байжээ.
Энэ оны “Хамгийн өвөрмөц зочид буудал, жуулчны баазууд” жагсаалтад одоогоор 24 зочид буудал, жуулчны бааз нэр дэвшээд байгаагаас Австралийн Гүрвэлийн арал, Ньюфаундлэндийн Фого арал, Мораккогийн Атласын нуруун дахь жуулчны баазууд хамгийн өвөрмөц гэгдэж байна.