Үүсгэн байгуулагдаад нэг жилийн хугацааг ардаа орхиод байгаа тахрын албаны Булган аймаг дахь салбар үйл ажиллагаагаа эхлээд хагас жил болоход шүүгчийн гаргасан захирамжийн дагуу 5 гэмт хэргийг илрүүлэн холбогдох хууль журмын дагуу шаардлагатай арга хэмжээг аваад байгаа нь бидний ажлын томоохон амжилт болж байна хэмээн Булган аймгийн тахрын албаны дарга н.Даваадорж мэдээлж байна.
Тахрын албаны тохижилт, захирамжийг гүйцэтгэх машин, тоног төхөөрөмжийн асуудлыг аймгийн удирдлагуудын зүгээс 30 сая төгрөг төсөвлөн шийдвэрлэжээ. 2015 онд албан хаагчдын 2014 А 4- ийн 96, 90-р хуулиар баталсан журмын дагуу үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхийн хамт Булган аймгийн шүүх, Цагдаагийн байгууллага, Прокурорын газар, Онцгой байдлын газартай нягт хамтран ажиллах төлөвлөгөөтэй байгаа юм байна. Өнгөрсөн онд 11 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа эхэлж байсан тахрын алба одоо 10 хүнтэй ажиллаж байгаа бол энэ онд орон тоогоо нэмэх боломжгүй, мөн албадан хийлгэх үйл ажиллагаа, хуягласан хүргэлтийн үйлчилгээг гүйцэтгэхэд шаардлагатай тоног төхөөрөмж дутуу байгааг холбогдох мэргэжилтнүүд тэмдэглэж байна.