Говь-Алтай аймгийн олон иргэдийн хөдөлмөрийн амжилт, зүтгэлийг төрөөс үнэлж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн одон, медалиар шагнажээ.
“Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-гоор өндөр настан Я.Алтангэрэл, “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор өндөр настан Х.Гүржав, эмч П.Норолхоо, доктор Ш.Пүрэврагчаа, “Алтан гадас” одонгоор Алтай сумын дунд сургуулийн захирал Б.Алтангэрэл, Тонхил сумын Соёлын төвийн эрхлэгч Т.Батсуурь нарын 27 хүн, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар Шарга сумын цахилгаанчин С.Намжилмаа нарын 5 хүн нийт 37 иргэн төрийнхөө хайр шагналыг хүртсэн байна.