Орхон аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төв энэ долоо хоногт цус болон цусны бүлэгнэлтийн шинжилгээ авах боломжгүй байна.
Энэ нь 2015 оны санхүүжилт ороогүйтэй холбоотой ажээ. Уг төвд өдөрт дунджаар 100-150 иргэн өндөгний цус, 30-40 иргэн цусны бүлэгнэлтийн шинжилгээ өгдөг байна. Лабораторийн тасгийн санхүүжилт байхгүйн улмаас иргэд дээрх шинжилгээг хувийн эмнэлэгт өгч байна. Хэрэв яаралтай тусламжийн үе гарвал цусны нөөц сангаас гаргаж байгаа гэж БОЭТ-ийн эмч мэдээллээ.
Ирэх долоо хоногоос санхүүжилт ирнэ гэж эмнэлгийн удирдлагууд хэлж байна. Харин биохими буюу элэг, бөөр, шээсний шинжилгээ хэвийн үргэлжилж байна.