Дорноговь аймгийн Засаг даргын “Шинэ Дорноговь 2” тогтвортой хөгжлийн хөтөлбөрийн 2014 оны арга хэмжээний төлөвлөгөөг 88, хэрэгжиж эхэлснээс хойшхи бүрэн эрхийн хугацааны эхний хоёр жилийн хэрэгжилтийг 42.05 хувиар дүгнэсэн аж.
Сонгуульт хугацаандаа хоёр дахь удаагаа хэрэгжүүлж буй энэ хөтөлбөрийн тухай дээрх дүгнэлтийг саяхан хуралдсан аймгийн ИТХ-аас гаргасан байна.
Аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөл арга хэмжээний хүрээнд хоёр жилийн хугацаанд хийсэн, хэрэгжүүлсэн ажил чамгүй байгаа хэдий ч эрүүл мэнд, дэд бүтэц зэрэг цөөнгүй салбарт эрс шинэчлэл, шийдэмгий бодлого дутагдаж байгааг хурлын төлөөлөгчид ажил хариуцсан хүмүүст сануулж хэлсэн байна.