Нийслэлийн хэмжээнд цэргийн бүртгэл өнгөрөгч даваа гарагаас эхлээд байна. Тодруулбал, энэ сарын 5-наас 20-ны хооронд нийслэлийн хэмжээнд цэргийн бүртгэлийн ажил үргэлжлэх юм.
НЗДТГ-ын цэргийн штабын тоо бүртгэлийн офицер Б.Баянмөнх “Энэ хугацаанд цэргийн бүртгэлийг амралтын өдрөөр ч хийнэ. Ажлын өдөр 08.00-20.00, амралтын өдөр 10.00-20.00 цагийн хооронд бүртгэл явуулна.18-50 насны эрэгтэй, 60 хүртэлх насны бэлтгэл офицер, ахлагч нар оршин суугаа хорооныхоо Засаг даргын ажлын байранд очиж бүртгэлдээ хамрагдах шаардлагатай” гэлээ.
М.Болор