Энэ онд оюутнуудад олгодог үндэсний тэтгэлэгийг хавтгайруулж олгодгоо больж босгыг нь өндөрсгөхөөр болсон. Одоо үйлчилж байгаа хуулиар бол 2.0-оос дээш голч дүнтэй суралцсан оюутнуудад 70 мянган төгрөг болон дүнгээс нь хамаарч нэмэгдэл өгдөг. Тэгвэл энэ онд үндэсний тэтгэлгийг сурлагын амжилттай нь уялдуулж 3.0-аас дээш голч дүнтэй оюутанд олгохоор болжээ. Ингэснээр олон тэрбум төгрөг хэмнэх юм байна.