Ашигт малтмалын газрын дарга Г.Алтансүхийг Засгийн газар 2014 оны тавдугаар сарын 31-ний өдөр 172 тогтоолоороо ажлаас нь чөлөөлсөн билээ. Засгийн газрын энэ тогтоолыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалингаа нөхөн авах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалаа нөхөн төлүүлж, дэвтэртээ бичүүлэхээр Г.Алтансүх Дүүргийн иргэний хэргийн анхан шатны I шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Уг гомдлыг тус шүүх энэ сарын 5-нд хэлэлцэн шийдвэрлэжээ. Энэ талаар тус шүүхийн эрх бүхий албан тушаалтнаас тодрууллаа.
-АМГ-ын даргаар ажиллаж байсан Г.Алтансүхийн нэхэмжлэлтэй хэргийг хэрхэн шийдвэрлэсэн бэ?
-Анхан шатны шүүхийн шийдвэрээр Засгийн газрын 2014 оны тавдугаар сарын 31-ний 172 тогтоолыг хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин 9.9 сая төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, бичилт хийлгэхийг Засгийн газарт даалгасан.
-Хууль бусаар ажлаас нь чөлөөлсөн нь нотлогдсон гээд ийм шийдвэр гаргажээ. Ажилд нь эргүүлэн томилох болов уу?
-Бид зөвхөн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэсэн. Тэрбээр нэхэмжлэлдээ ажилд эргүүлэн томилуулах талаар дурдаагүй учир энэ асуудлыг хэлэлцээг үй.
Т.ДЭЛГЭРЦЭЦЭГ