Өнгөрсөн пүрэв гарагт “Хандгайт”-ын цанын баазад золгүй явдал гарч чаргаар гулгаж байсан хүүхэд хүний аминд хүрсэн. Өөрөөр хэлбэл, иргэд аюултай нөхцөлд, ямар ч хамгаалалтгүй гулгаж байна. Иймд амралт чөлөөт цагаараа цанын баазад гулгахдаа анхаарал болгоомжтой байхыг Улаанбаатар хотын цагдаагийн газрын Олон нийттэй харилцах мэргэжилтэн Б.Саруултуяа хэлж байна.
Дашрамд дурдахад, “Хандгайт”-ын цанын баазад хамгийн их буюу 2006 онд 90 гаруй хүн гэмтэж байсан судалгаа байгаа юм. Тэдний олонх нь хүүхдүүд. Иймд сурагчийн амралт үргэлжилж байгаа энэ өдрүүдэд эцэг, эхчүүд хараа хяналтаа өндөржүүлэхийг холбогдох албаныхан анхааруулав.