Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнгөрсөн арванхоёрдугаар сарын 19-нд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд “Эрдэм шинжилгээний тоо томшгүй олон хүрээлэнг нэгтгэн зохион байгуулж, тэдгээрийг их сургуулиудын харьяанд шилж үүлнэ. Ийм олон хүрээлэн төсвөөс санхүүжиж байдгийг байтугай, ийм нэртэй байгууллагууд байдгийг олон хүн мэдэхгүй гэдэгт би хувьдаа эргэлзэхгүй байна” гэсэн юм. Үүнийг Шинжлэх ухаан, дээд боловсролын үйлдвэрчний эвлэлийн холбоо эсэрг үүцэн “Шинжлэх ухаанаа аваръя” түр хороо байгуулан, жагсаал зохион байгуулж, Ерөнхий сайдад мэдэгдэл хүргүүлсэн. Гэвч Ерөнхий сайд мэдэгдэлд хариу ирүүлээгүй тул тэд тэмцлийн дараагийн хэлбэрт шилжихээр болсноо өчигдөр мэдээлнэ гэж байсан ч энэ сарын 12-нд хийх жагсаалаа тодорхойгүй хугацаагаар хойшлуулснаа хэвлэлийн хурлын үеэр мэдэгдлээ. Энэ нь БСШУ-ы сайд Л.Гантөмөртэй Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч Б.Энхтүвшин, “Шинжлэх ухаанаа аваръя” түр хорооны дарга П.Баяр нар уулзсантай холбоотой бололтой. Учир нь салбарын сайд нь хүрээлэнгүүдийг их сургуулиудтай нэгтгэх асуудлыг нааштайгаар хүлээж авахгүй байгаа гэнэ.
Эрдэмтэд “Бид эрдэм шинжилгээний ажилтнуудаа төлөөлж Ерөнхий сайдад мэдэгдэл хүргүүлсэн ч хариу ирүүлсэнгүй. Гэсэн ч бид төрийнхөө ажлыг хүндэтгэж хэсэг хугацаанд хариуг нь харзнахаар шийдлээ. Хүрээлэнгүүдэд 1200 гаруй ажилтан байдгаас 783 нь эрдэм шинжилгээнийх. Энэ хүмүүсийг цомхтгосноор Монгол Улсын эдийн засаг хямралаас гарчихгүй. Гадаадын олон оронд эрдэм шинжилгээний ажилтны ажил хийх нөхцөл, хөрөнгө, багаж, тоног төхөөрөмжийг маш сайн хангадаг. Манайд дотоодын нийт бүтээгдэхүүний 1.5 хувийг энэ салбарт зарцуулна гэж заасан ч 2014 онд 0.17 хувийн санхүүжилтээр үйл ажиллагаа явуулсан” хэмээв. Хэвлэлийн хурлын үеэр Хими, хими технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан М.Дулмаагаас зарим зүйлийг тодрууллаа.
-Хүрээлэнгүүдийг хүүхдийн эмнэлэг болгохоор судалж байгаа гэл үү?
-Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтын шийдвэрээр Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас Ш.Оюунчимэгээр ахлуулсан долоон хүн өчигдөр (уржигдар) бүх хүрээлэнгийн байртай танилцаж, зургийг нь авсан. Харин өнөөдөр (өчигдөр) хүрээлэнгийн байрнуудаас хүүхдийн эмнэлгийн зориулалтаар ашиглах байр байгаа эсэхийг шалгаж Эрүүл мэндийн яамнаас таван хүн ирсэн. Үүгээр зогсохг үй, “Барилгатай холбоотой бичиг баримтыг яаралтай гаргаж өг” гэсэн байна. Үүнд манай эрдэм шинжилгээний ажилтнууд түгшиж, ажил хийхэд хүндрэлтэй болоод байгаа учраас хэвлэлийн хурал хийлээ.
-Шинжлэх ухааны академид нийт хэчнээн хүрээлэн, хэдэн барилга байдаг вэ?
-Шинжлэх ухааны академийн харьяа хүрээлэн 19, лаборатори хоёр, номын сан нэг байдаг. Нийт зургаан байр бий.
-Танай хүрээлэнгийн байрыг хүүхдийн эмнэлэг болгох яриа гарсан. Эмнэлэг болгох боломжтой юу?
-Манай хүрээлэн олон лабораторитай. Үндсэн долоон лаборатори, мөн гадаадын эрдэмтдийн тусламжаар таван ч лаборатори оруулж ирсэн. Түүнчлэн манай хүрээлэнгээс олон залуу БНСУ, Герман, Хятад, Чехэд докторын зэрэг хамгаалж, тэндхийн багш нараас гуйн байж нэн шаардлагатай лабораториудыг байгуулсан. Энд химийн бүх төрлийн судалгааны ажил явагддаг, Монгол Улсын онцгой объект. Химийн бодистой газар аюултай учраас эмнэлэг болгож болохгүй.
Э.ЭРДЭНЭЦЭЦЭГ