Орхон аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төв энэ долоо хоногт иргэдээс цус болон цусны бүлэгнэлтийн шинжилгээ авахгүй байгаа аж. Тус төвийн Лабораторийн тасагт 2015 онд хийх шинжилгээний зардал ирээгүйгээс ийм байдалд хүрчээ. Уг төвд өдөрт дунджаар 100-150 хүн өндөгний цус, 30-40 иргэн цусны бүлэгнэлтийн шинжилгээ өгдөг юм байна. Эдүгээ иргэд дээрх шинжилгээг хувийн эмнэлэгт өгч байгаа гэнэ. Яаралтай тусламж үзүүлэх шаардлагатай өвчин ирсэн үед шилжилгээний зардлыг цусны нөөц сангаас гаргаж байгаа аж. Санхүүжилт нь ирэх долоо хоногоос ирэх сурагтай.