Сүүлийн өдрүүдэд иргэд автомашинаа халаах явцдаа угаартах явдал ихэссэн байна.
Хордлогын яаралтай тусламжийн төвд 12 хүн хандсанаас угаарын хийд хордсон 7 хүн байна. Мөн эмийн бодист хордсон 5 хүн эмчлүүлж байгаа аж. Хэсэг залуус автомашндаа архидаж үлдсэн нэг залуу нь угаартаж амиа алдсан хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна.