Улсын хэмжээнд 27318 гэмт хэрэг бүртгэгдэж өмнөх оны мөн үеийнхээс 7,7 хувиар өссөн байна. Харин захиргааны зөрчил 681222 бүртгэгдсэн нь өмнөх онтой харьцуулахад 12,4 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа юм.
Захиргааны зөрчлийн улмаас 621628 иргэн, 50 албан тушаалтан, 1561 байгууллага, аж ахуй нэгжид нийт 5,3 тэр бум төгрөгний торгуулийн арга хэмжээ ногдуулсан байна.
Мөн цагдаагийн байгууллагад ирсэн гомдол, мэдээлэл, дуудлага нь өмнөх оны мөн үеэс 2,6 дахин өссөн үзүүлэлттэй байна.
Улсын хэмжээнд бүртгэгдсэн 455265 гомдол, мэдээллийн 93984 нь гэмт хэргийн, 116542 нь захиргааны зөрчлийн 2444546 нь цагдаагийн байгууллагад иргэдээс ирүүлсэн дуудлага мэдээлэл байна.
Гэмт хэргийн улмаас учирсан нийт 148,3 тэрбум төгрөгийн хохирлын 43,7 тэрбум төгрөг буюу 29,4 хувийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд нөхөн төлүүлжээ.
Нийт учирсан хохирлын хэмжээ өмнөх оноос 10,8 тэр бум төгрөг буюу 6,8 хувиар буурчээ.
Бүртгэгдсэн хэргийн 37,2 хувийг орон нутагт 62,8 хувь нь нийслэлийн хэмжээнд үйлдсэн байна.