Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр гадаадад магистрантур, докторантурт суралцах хүмүүсийг шалгаруулах журам"-ын дагуу гадаадын нэр хүндтэй их сургуулийн магистрантур, докторантурт инженер технологи, байгалийн шинжлэх ухаан, анагаах ухаан, эдийн засаг, хууль эрхзүй, соёл урлаг, боловсролын чиглэлээр суралцах иргэдийг шалгаруулж, Сургалтын төрийн сангийн зээлээр суралцуулна.
Уралдаант шалгалтад оролцох хүсэлтэй иргэдийг энэ сарын 21-22-нд МУИС-ийн нэгдүгээр байранд бүртгэнэ. Бүртгүүлэхдээ өргөдөл /татаж авах (24.88 KB)/ судалгааны ажлын товч танилцуулга, докторантурт суралцах хүмүүс эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалт, тодорхойлолт, бакалавр, магистрын диплом, дүнгийн жагсаалтын нотариатаар баталгаажуулсан хуулбар, шалгалтын хураамж 35000 төгрөг. Материал дутуу, шаардлага хангахгүй иргэнийг бүртгэхгүй.
Шалгаруулалтыг их сургууль, эрдэм шинжилгээний болон мэргэжлийн байгууллагын төлөөллөөс бүрдсэн комисс нь ярилцлага хийх, судалгааны ажлын танилцуулга хамгаалуулах хэлбэрээр зохион байгуулах ажээ. Энэ сарын 23, 24-нд зохион байгуулж, ярилцлагын хуваарийг бүртгэлийн үеэр мэдэгдэх юм. 60-аас дээш оноо авсан оролцогчдыг мэргэжлийн чиглэлээр онооны дарааллаар шалгаруулах юм. Тэнцсэн иргэнийг суралцуулах тухай шийдвэрийг БСШУ-ы сайд гаргах ажээ.
М.Болор