Аргын тооллын нэгдүгээр сарын 9, Сугар гариг. Билгийн тооллын 19, Их морь одтой, хөхөгчин тахиа өдөр.
Өдрийн наран 08.37 цагт мандан, 17.12 цагт жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, лусыг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Сэтгэлд сэвтэй газар очих, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүг мөрөө гаргавал зохистой.
Үсээ үргээлгэх болон засуулбал “Сайн нөхөртэй учирна” гэжээ.