Цэцэрлэгийн багш нартай холбоотой сөрөг мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тарж, эцэг эхчүүдийн санааг зовоосон тохиолдол цөөнгүй гарсан. Тиймээс эцэг эхчүүд хүүхдээ цэцэрлэгт өгөхдөө аль болох камертай цэцэрлэгт өгөхийг илүүд үздэг болсон. Энэ асуудлаас үүдэн цэцэрлэгүүдийг камержуулах талаар яригдаж эхэлсэн билээ. Тэгвэл энэ онд Хан-Уул дүүргийн зүгээс бүх цэцэрлэгээ камержуулах ажлыг төлөвлөжээ. Тус дүүргийн хувьд цэцэрлэгүүдээ камержуулах ажлыг өнгөрсөн онд хийхээр төлөвлөсөн ч 2015 он болгож хойшлуулсан байна.