Зам, тээврийн сайд Н.Төмөрхүү ИНЕГ-ын зохион байгуулалтын бүтцэд өөрчлөлт оруулах тушаал гаргажээ.
Сайдын тушаалд ИНЕГ-ын Тэргүүн дэд дарга, Дэд даргын албан тушаалын орон тоог цомхотгож, нэг орлогч даргатай байхаар тусгасан байна. Мөн зарим газар хэлтсүүдийг үүрэг, чиглэлийн дагуу нэгтгэжээ. Тухайлбал, Захиргаа удирдлагын газар, Тамгын газрыг нэгтгэж, Захиргаа, хүний нөөц, тамгын газар болгосон бол, хууль дүрмийн чиглэлийн үйл ажиллагааг нэгтгэн Хууль, эрх зүй, дүрмийн боловсруулалтын газар байгуулахаар болжээ. Батлагдсан зохион байгуулалтын бүтцийн дагуу үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг боловсруулан 2015 оны нэгдүгээр сарын 25-ны дотор батлуулахыг ИНЕГ-т үүрэг болгов.