Монгол Улсын шинэ Үндсэн хууль баталсан 23 жилийн ойг тохиолдуулан УИХ-ын дэд дарга Р.Гончигдоржид Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн нэрэмжит шагнал, өргөмжлөх бичгийг гардуулан өглөө.
Түүний Монгол Улсад Үндсэн хууль дээдлэх ёсыг төлөвшүүлэх, Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, Үндсэн хуулийн шүүх эрх мэдлийг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг үнэлж энэхүү шагналыг гардуулав.