Өчигдөр орой сэтгүүлчид Франц улсын долоо хоног тутмын “Шарли Эбдо” шог сэтгүүлийн амь үрэгдсэн 12 сэтгүүлчид хүндэтгэл үзүүлэн гэрэлт ёслол үйлдэж, эмгэнэл илэрхийллээ.
Чингисийн талбайд зохион байгуулсан уг ёслолд монголын хэвлэл мэдээллийн салбарын төлөөлөл болсон сэтгүүлчид болоод Монголын сэтгүүлчдийн эвлэлийн удирдлагууд, Франц улсын ЭСЯ-ны элч төлөөлөгчид оролцсон юм. Харамсалтайгаар амь үрэгдсэн 12 сэтгүүлчийн гэгээн дурсгалыг хүндэтгэж, эмгэнэл илэрхийлсэн, хэвлэлийн эрх чөлөөний төлөөх жагсаал цуглаан дэлхийн өнцөг булан бүрт болж байна.


