Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчний 88 дугаар гудамжийн хоёр тоотод иргэн Чанцалдуламын хоёр үхэр үл мэдэгдэх нунтаг цагаан бодис идсэний улмаас үхсэн гэх мэдээлэл өчигдөр өдрийн 16:15 цагт ОБЕГ-т ирсний дагуу шуурхай арга хэмжээ авчээ.
Мэдээллийн дагуу тус дүүргийн Хөхий ХХК-ний малын эмч Амарбуян, мэргэжлийн хяналтын байцаагч н.Соёл-Эрдэнэ нар очиж шалгахад хүнд нөлөөгүй барилгын бэхжүүлэгч нунтаг цагаан бодис идэж үхсэн болохыг тогтоолоо гэж ОБЕГ-аас мэдээллээ.