Америкийн Мичиган мужид 150 машин мөргөлдсөн том хэмжээний осол гарсан байна. Ослын шалтгаан нь их цас орж, халтиргаа үүссэнээс болсон гэж тайлбарлаж байгаа юм.
Пиротехник ачсан ачааны машин эхлээд мөргөлдсөнөөр дэлбэрч гал гарсан байна. Улмаар мөн осол болсон газарт азотын хүчил ачсан машин явж байжээ. Хүчил бас шатаж эхэлсэн ч гал сөнөөгчид шуурхай унтраасан байна. Ослын улмаас нэг хүн нас барсан аж. Бэртэж гэмтсэн 16 хүнийг эмнэлэгт хүргэсний нэг нь хүнд байгаа гэнэ.