Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөн, “Гал үндэстэн холбоо”-ныхон хамтран өчигдөр “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийлээ.
"Гал үндэстэн холбоо"-ны удирдах зөвлөлийн дарга Я.Хундагнай "Манай холбооны С.Дашцэрэн, Г.Болдбаатар, Ц.Мөнхбаяр, Д.Төмөрбаатар нар ял эдлэн хоригдож байгаад С.Дашцэрэн нь 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр өвчний улмаас нас барсан. Одоо 421 дүгээр ангид хоригдож байгаа Г.Болдбаатарын эрүүл мэнд тун муу байна" . Г.Болдбаатарыг Тогтоол гуйцэтгэх нэгдсэн эмнэлэг, Улсын клиникийн гуравдугаар эмнэлгийн дугнэлтээр эрүүл мэндийн хувьд ял эдлэх боломжгуй гэж үзсэн ч шинжээч эмч нар нь эсрэг дүгнэлт гаргаж шоронгоос чөлөөлөхгүй байгааг тэд онцлов. Тиймээс Г.Болдбаатар өлсгөлөн зарлахаа олон нийтэд мэдээлжээ.
Тус холбооноос мэдээлснээр өнгөрсөн 2014 онд нийт 56 хүн шоронд өвчний улмаас өөд болсон бөгөөд энэ бүгдийн шалтгааныг Хууль зүй болон Эрүүл мэндийн сайдын 2002 оны 313, 316-р тушаалтай хамаатган үзэж байна. Өвчний улмаас амиа алдсан С.Дашцэрэнгийн үхэлд хууль шуухийн байгууллага буруутай гэж үзэн амь насыг нэхэхээ ч мэдэгдэв. Түүнчлэн С.Дашцэрэнгийн гэр бүл Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид захидал хүргүүлсэн байна.
Хэвлэлийн хурлын үеэр “Гал үндэстэн холбоо”-ныхон “Бид цаашид ч Монгол газар нутгийнхаа төлөө тэмцсээр байх болно. Манай холбооны гишүүд болох Г. Болдбаатар, Ц.Мөнхбаяр, Д. Төмөрбаатар нарыг суллахыг шаардаж байна” гэв.