Алтанбулаг сум орчин үеийн шаардлагад нийцсэн тохилог, цэвэр, бохир устай, дэд бүтцийг нь шийдсэн хаус хороололтой болох нь. Энэхүү хорооллыг тус суманд үйл ажиллагаагаа эрхэлдэг “Алтанбилэг” ХХК-ийн захирал П.Батсайхан санаачлан, эхний ээлжинд гарааштайгаа нийлээд 157 ам метр хоёр давхар хоёр барилгыг өөрийн хөрөнгөөр барьжээ. Хаус хорооллын барилгыг цаашид янз бүрийн хэмжээтэй барих бөгөөд захиалагчид өөрсдөө сонголтоо хийх боломжтой юм байна. Энэхүү орон сууцны талбайн нэг ам метрийн үнийг нь 650 мянган төгрөгөөр өгөх боломжтой.