Хөдөөгийн амьдрал, аж ахуйн байдал, мал төллөх үе зэрэгтэй холбоотойгоор иргэдээс ирсэн санал хүсэлтийг үндэслэн аймаг, сум, тосгон, багийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хичээлийн II, III улирлын амралтын хугацааг өөрчилсөн байна. Гэхдээ хот, хөдөөгүй бага, дунд, ахлах ангийн сурагчдын хичээллэх болон амрах нийт хугацаа адил байх бөгөөд хичээлийн жил дуусах хугацаа өөрчлөгдөхгүй. Ерөнхий боловсролын сургуулийн хичээл зургадугаар сарын 5-нд дуусна. Сурагчдын амралтад өөрчлөлт орсноор санхүүгийн нэмэлт зардал гарахгүй аж. Мөн анги дэвших, сургууль төгсөх, элсэлтийн ерөнхий шалгалтын зохион байгуулалт, багшийн амралтын хугацаанд нөлөөлөхгүй гэнэ.
Энэ хичээлийн жилд хөдөөгийн сурагчид доорх хуваариар амарна
Хичээлийн жилийн II улирлын амралт:
- I-V ангийн сурагчид нэгдүгээр сарын 10-наас хоёрдугаар сарын 1-нийг хүртэл гурван долоо хоног
- VI-IX ангийн сурагчид нэгдүгээр сарын 10-25-ныг хүртэл хоёр долоо хоног
- X-XII ангийн сурагчид нэгдүгээр сарын 10-18-ныг хүртэл нэг долоо хоног амарна.
- Хичээлийн жилийн III улирлын амралт:
- I-V дугаар ангийн сурагчид гуравдугаар сарын 21-нээс дөрөвдүгээр сарын 12-ныг хүртэл гурван долоо хоног
- VI-IX ангийн сурагчид гуравдугаар сарын 21-нээс дөрөвдүгээр сарын 5-ныг хүртэл хоёр долоо хоног,
- X-XII ангийн сурагчид гуравдугаар сарын 14-29-нийг хүртэл хоёр долоо хоног амарна.