Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК нь сүүлийн хоёр жилд үйлчилгээндээ дуудлагын утас 70047004, "Цахилгаан хэрэглэгч" цахим үйлчилгээний систем зэрэг шинэ үйлчилгээ нэвтрүүлсэн нь хэрэглэгчдийн дунд ашиглалт ихтэй байна. Мөн өмнөх Засгийн газраас санаачлан нэвтрүүлсэн Төрийн үйлчилгээний цахим /ТҮЦ/ машинд цахилгааны төлбөр төлөх цэсийг оруулж өгсөн нь хэрэглэгчдийн зүгээс талархал хүлээсэн ажил болжээ. Нийслэлийн хэмжээнд 70 орчим ТҮЦ машин байдаг бөгөөд оны эцсийн байдлаар 2300 орчим хэрэглэгч тус машиныг ашиглаж цахилгааныхаа төлбөрийг төлсөн аж. Өөрөөр хэлбэл, ТҮЦ машин нь 2300 орчим хэрэглэгчийн банк, Хэрэглэгчдэд үйлчлэх төв, салбар касс уруу явах цагийг хэмнэжээ.