Монгол улсын Шинжлэх ухааны академиас “Монголын их Юань улсын Хубилай сэцэн хааны мэндэлсний 800 жилийн ойг тэмдэглэх” санаачилга гаргаж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хандан уриалга хүргүүлэхээр болжээ. Манай урд хөрш БНХАУ-ын Засгийн газраас Хубилай хааны ойг улсынхаа төдийгүй дэлхийн хэмжээнд өргөн тэмдэглэхээр зэхэж, Хятадын хаан хэмээн дэлхийд тунхаглаад байгаа. Иймээс манай улс ч мөн адил Хубилай хааныхаа ойг тэмдэглэн өнгөрүүлэх нь зүй ёсны хэрэг юм. Хубилай хааны Монголын болоод дэлхийн түүхэнд гүйцэтгэсэн үүрэг, ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний талаар эрдэмтэд маргааш мэдээлэл хийнэ.