АШУҮИС 2014-2017 онд хэрэгжүүлэх бизнес төлөвлөгөө, судалгааны болон Ази, Номхон далайн баруун эргийн бүс нутгийн шилдэг 100 их сургуулийн нэг болох зорилтынхоо хүрээнд Шинжлэх ухаан технологийг дэмжих сан байгуулсан. Тус сангийн 2015 оны эрдэм шинжилгээ, инновацийн төслийн сонгон шалгаруулалтад 24 төсөл ирснээс АШУҮИС-ийн Технологийн зөвлөл үнэлгээ хийж, эхний шатанд наймыг нь шалгаруулжээ. Үүнээс Эрдмийн зөвлөл шилдэг дөрвийг шалгаруулан, сургуулийнхаа Шинжлэх ухаан технологийг дэмжих сангийн санхүүжилтыг өнгөрсөн бямба гаригт олголоо. Тус сангаас энэ онд 500 сая хүртэлх төгрөгийн санхүүжилт гаргах юм байна.