Инженер технологи, байгалийн шинжлэх ухаан, анагаах ухаан, эдийн засаг, хууль эрх зүй, соёл урлаг, боловсролын чиглэлээр магистрантур, докторантурт суралцах иргэдийг шалгаруулж, Сургалтын төрийн сангийн зээлээр сургах тэтгэлэг зарлажээ. Шалгаруулалтад дээрх мэргэжлийн чиглэлийн дагуу бакалавр, магистраас доошгүй боловсролын зэрэгтэй, дипломын голч дүн 3.25 ба түүнээс дээш, судалгаа шинжилгээний ажлын туршлагатай, тухайн сургуулийн гадаад хэлний шаардлага бүрэн хангасан, гадаадын нэр хүндтэй шилдэг их сургуулийн магистрантур, докторантурын үндсэн сургалтад элсэх урилгатай хүмүүс орох эрхтэй. Иргэдийг энэ сарын 21, 22-нд МУИС-ийн IV байранд бүртгэх аж. Шалгалтыг энэ сарын 23, 24-нд авах бөгөөд 60-аас дээш оноотой оролцогчдыг мэргэжлийн чиглэлээр онооны дарааллаар шалгаруулна. Шалгуулагчдын оноо тэнцвэл бакалавр, магистрын дипломын голч дүн, эрдэм шинжилгээний бүтээлийн тоо, чанарыг харгалзах аж.
Энэ санхүүжилтэд хамрагдах гадаадын шилдэг их сургуулиудын нэрсийг доорх хаягаар орж хараарай.
World University Rankings-http://www.timeshighereducation.co.uk/world-university-rankings/2014-15/world-ranking/range/001-200
QS World University Rankings-http://www.topuniversities.com/university-rankings/world-university-rankings
Academic ranking of world universities: http://www.shanghairanking.com/ARWU2014.html