Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлэх ажлын хүрээнд төрийн албаны бүтэц, зохион байгуулалтыг оновчтой, чадварлаг, цомхон, шат дамжлагагүй болгох үүднээс Онцгой байдлын ерөнхий газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг Монгол Улсын Шадар сайдаар батлуулсан.
Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор тус газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцэд зарим өөрчлөлт оруулж, зургаан газар, 15 хэлтэстэй байсныг нэгтгэн долоон газар, нэг хэлтэс болгожээ. Өөрөөр хэлбэл, Онцгой байдлын ерөнхий газар нь цаашид Бодлого зохицуулалт, хамтын ажиллагаа, Захиргаа, удирдлагын, Гамшгаас урьдчилан сэргийлэх, Гамшгийн шуурхай удирдлагын, Гал түймэртэй тэмцэх, Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн, Санхүү, хангалт үйлчилгээний газар, Хяналт -шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын хэлтэс гэсэн бүтэцтэйгээр ажиллана.