Дорноговь аймгийн ИТХ-ын Иргэний оролцооны хэлтэс, Залуучуудын холбоо, "Говь мэргэн ван" ТББ хамтран, Үндсэн хууль батлагдсан өдрөөр буюу энэ сарын 13-нд Сайншандын иргэд, дунд сургуулийн ахлах ангийн сурагчдад "Бидний бахархах түүх" сэдэвт лекц зохион байгуулах нь. Лекцийг тус аймгийн уугуул, түүхийн ухааны доктор, ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн Угсаатан судлалын салбарын эрхлэгч, “Говь мэргэн ван” холбооны тэргүүн Б.Баатархүү унших юм. Тэрээр лекцээ Дорноговийн түүх, соёл болоод Үндсэн хууль хэрхэн батлагдсан тухай сэдвээр бэлтгэжээ.