Дорнод аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд саяхан байгуулагдсан вирус судлалын лаборатори ДЭМБ-ын санхүүжилтээр оношлуур урвалж, лабораторийн хэрэгсэлтэй боллоо. Ингэснээр томуу болон амьсгалын замын цочмог халдвар үүсгэгчдийн нуклейн хүчил (РНХ ба ДНХ) илрүүлэх шинжилгээг тус аймагт тогтмол хийх боломж бүрдэв.