Энэ жил Улаанбаатар хотод зам засварын нэлээд ажил хийхээр төлөвлөжээ. Өлзийт хороолол-Шувуун фабрик чиглэлд 9.06 км авто зам тавьж, төмөр замын урдуурх хэвтээ тэнхлэгийн гол гудамж замын зүүн хэсгийн үргэлжлэл 6.0 км авто замыг гүйцээж (“Дүнжингарав” худалдааны төвийн замаас Улиастайн замын уулзвар хүрэх), Нарны замыг XIX хорооллын арын замтай 1.5 км шинэ замаар холбох нь. Ингэхдээ замын байгууламжийн 58 метр урт гүүр болон төмөр зам доогуурх Нарны замтай холбогдсон 22 метр тунель гаргах юм. 120 мянгат, XIX хороолол доторх талбайн борооны ус зайлуулах ажил, Яармагийн гүүрээс Нисэхийн товчоо (I хэсэг), Сонсголонгийн замын уулзвараас Яармагийн товчоо (II хэсэг) хүртэлх 13.7 км авто замын өргөтгөл, шинэчлэл, Шаргаморьт-Жигжидийн уулзвараас Гүнтийн даваа чиглэлийн 5.0 км авто зам, Нисэхийн товчоо-Биокомбинат-Шувуун фабрик чиглэлийн 22.5 км авто замын өргөтгөл, “Магнай трейд” ХХК-ийн шатахуун түгээх станцын уулзвараас Хайлаастын эцэс хүртэлх 3.1 км авто замыг өргөтгөж (Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг, 13, 16 дугаар хороо) шинэчилнэ. Үүнд нийт 30.737,6 сая төгрөг зарцуулахаар шийдвэрлэсэн байна.