Нийслэлийн Замын цагдаагийн газар, Монголын залуучуудын холбоо хамтран ажиллахаар 2014 оны тавдугаар сард санамж бичиг байгуулсан юм. Санамж бичгийн хүрээнд залуучуудад чиглэсэн олон ажил шат дараатай хэрэгжүүлж байгаа. Өнөөдөр "Залуус аа, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашин бүү жолоодоорой!" гэсэн уриалга гаргаж, залуусыг согтуудаа жолооны ард суухаас сэргийлэх олон ажил зохион байгуулахаар болсон байна.
Шинэ жил, Цагаан сар гээд томоохон баяр ар араасаа үргэлжилж байгаа энэ үед архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хүмүүс замын хөдөлгөөнд оролцож өөрийн болоод бусдын биед арилшгүй гэмтэл учруулсан осол их гаргаж байгаа аж. Тиймээс дээрх байгууллагууд хамтран ийм уриалга гаргажээ.