Дүүргийн I прокурорын газраас Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгалт хийж, тэнсэн харгалзах ялаар шийтгүүлсэн хүмүүсийн ял эдэлж буй байдлыг судалжээ. Шалгалтаар нэлээд зөрчил илэрсэн гэнэ.Тус газрын хяналтын прокурорууд илэрсэн зөрчлийг арилгуулахаар шуурхай арга хэмжээ авч, шүүх хуулийн байгууллагын итгэл найдварыг хөсөрдүүлсэн, тэнсэн харгалзах ялаар шийтгүүлсэн хүмүүсийн ял эдлэх байдлыг өөрчилж, хорих ялыг нь сэргээжээ.Тухайлбал, бусдын эд зүйлийг бүлэглэн дээрэмдсэн хэрэгт Чингэлтэй дүүргийн XIV хорооны иргэн Б.Бат-Эрдэнэ гурван жил хорих ял шийтгүүлж, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг нь харгалзан шүүхээс түүнд нэг жил зургаан сарын хугацаагаар тэнсэн харгалзах ял оноосон байна. Гэвч тэрбээр ийм ял эдэлж байх хугацаандаа согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, дөрвөн удаа эрүүлжүүлэгдсэн гэнэ. Тиймээс түүний тэнсэн харгалзах ялыг прокурорын байгууллагын саналаар сольж, гурван жил хорих ялыг нь эдлүүлэхээр болжээ. Хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж, эд зүйлийг нь дээрэмдсэн Б.Бат-Эрдэнэд наранд байх нь зохиогүй тул цагдаа, прокурорынхон хамтран ийм арга хэмжээ авсан гэнэ.