Хэнтий аймгийн аварга шалгаруулах өсвөрийн шатарчдын “Цодгор хүү” тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд болж өндөрлөлөө.
Хүүхэд багачуудын дунд шатрын спортыг сурталчлан дэлгэрүүлэх, авъяас билгийг нээн илрүүлэх ирээдүйн шатрын мастеруудыг бэлтгэхэд тус тэмцээний зорилго оршдог билээ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгуулагдсан тус тэмцээнд 7 хүртэлх насны охид хөвгүүд, 8-9, 10-11 охид хөвгүүд гэсэн төрлүүдэд 19 сум сургууль цэцэрлэгийн 258 тамирчид оролцож авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө. Уг тэмцээн нь швейцарь системеер 7-9 өргийн тоглолттой талдаа 45 минутын хяналттай явагдсан юм.
Тэмцээний 5 насны охидын төрөлд 1-р байр Хэрлэн 1-р цэцэрлэгийн М.Цэлмүүн, 2-р байр 3-р цэцэрлэгийн Г.Хүсэл-Эрдэнэ эрэгтэй төрөлд Хэрлэн 4-р цэцэрлэгийн Э.Анар тэргүүн байрыг эзэлсэн бол 2-р байранд Хэрлэн 1-р цэцэрлэгийн И.Цогт-Ирээдүй 6-7 насны ангилалд охидын төрөлд Бор-Өндөр сумын цэцэрлэгийн М.Маралмаа, Н.Мишээл нар шалгарч аваргаар тодорсон бол хөвгүүдийн төрөлд тэргүүн байрыг Тэмүүжин цогцолбор сургуулийн сурагч А.Ган-Эрдэнэ, 2-р байранд Галшар сумын ЕБС-ын сурагч Б.Болор-Эрдэнэ эзэлсэн юм. Харин 8-9 насны охидын ангилалд 1-р байранд тэмүүжин цогцолбор сургуулийн 3-р ангийн сурагч Н.Номин, 2-р байранд Бор-Өндөр сумын ЕБС-ын 3-а ангийн сурагч Б.Мичидмаа эзэлж хөвгүүдийн төрөлд тэргүүн байранд Хэрлэн 4-р сургуулийн сурагч Б.Ихбилэгт, 2-р байранд Хэрлэн 1-р сургуулийн сурагч А.Даваа-Очир шалгарчээ.
Цодгор хүү тэмцээний 10-11 насны ангилалд эмэгтэй төрөлд тэргүүн байранд Батширээт сумын ЕБС-ын 5-р ангийн сурагч Б.Оюундэлгэр,2-р байранд Хан Хэнтий цогцолбор сургуулийн 4-р ангийн сурагч Э.Энхжин хөвгүүдийн төрөлд Хэрлэн 1-р сургуулийн 4-р ангийн сурагч М.Тамир, 2-р байранд Тэмүүжин цогцолбор сургуулийн 4-р ангийн сурагч З.Ананд шалгарсан юм. Энэхүү тэмцээний тэргүүн байранд шалгарсан шатарчид 2015 оны 2-р сарын 11, 12-нд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах Цодгор хүү тэмцээнд оролцох эрхтэй боллоо.