БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Хотунг” гэх компанид ажиллаж байсан манай улсын иргэн Б өнгөрсөн баасан гаригт архинд хордож амиа алджээ. Тус компани нь Өмнөговь аймгийн Гурвантэс суманд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд архинд хордсон өвчтнийг тус сум дахь эмнэлэгт компанийнхан нь хүргэсэн гэнэ. Гэвч гүн хордсон байсан учраас эмчилгээ авалгүй нас баржээ. Талийгаачийн цус, шүлснээс авсан дээж, ходоодонд хийсэн шинжилгээгээр хохирогч техникийн спирт ууж хордсон болох нь тогтоогдсон байна. Багануур дүүрэгт 2006 онд техникийн спирт ууж олон хүн хордож амиа алдан, эрүүл мэндээрээ хохирч байсан бөгөөд түүнээс хойш иргэд спиртэд хордсон тохиолдол цөөн бүртгэгдсэн юм.