Иргэд эд зүйлсээ машиндаа орхиж бууснаас ихээхэн хохирч байгаа аж. Цагдаагийн байгууллагад "Хорго" хотхоны гадна байсан автомашинаас эд зүйл хулгайд алдагдсан байна" гэсэн мэдээлэл ирсэн байна. Үүний дагуу шалгахад, "Toyoto prius-11" дугаартай автомашины цонх хагарсан, зүүн хойд гэрэл дохио, хөгжим, ШУА-ын эрдэм шинжилгээний ажилд хэрэглэдэг ком багажаа алдсан байдалтай байжээ.
Мөн энэ мэт бэлэн мөнгө, хувцас, компьютер, гар утас, бичиг баримт гээд машинаасаа эд зүйлсээ алдах тохиолдол их байгааг Цагдаагийн байгууллага анхааруулж байна.
Баян зүрх дүүргийн 16 дугаар хороонд байрны гаднаас автомашины эд зүйл хулгайд алдагдлаа гэсэн дуудлага мэдээллийн дагуу цагдаагийн байгууллага шалгахад, "Toyota croun" машины 4-н дугуй алдагджээ. Мөн хойд хос гэрэл, хянах самбар, толь, хойд хоёр гэрэл, дугуй гээд машины эд зүйлс хулгайлдаг этгээдүүд бүлэглэн хэрэг үйлдэж иргэдийг хохироосоор байгаа юм байна.
Иймээс иргэд та бүхэн автомашинаа хараа хяналттай газар байрлуулж, эд зүйлсээ машиндаа орхихгүй байхыг сэрэмжлүүлж байна.