Ардчилсан номын Дотоод сонгуулийн хорооноос дунд шатны намын хорооны гишүүдийн нөхөн сонгуулийг энэ сарын 12-ны дтор зохион байгуулахаар шийдвэрлээд байсан аж.
Уг шийдвэрийн дагуу энэ сарын 11-нд явуулах байсан сонгуулийн үйл ажиллагааг АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаяр санаатайгаар тасалдуулсан хэмээн Сонгино хайрхан дүүргийн АН-ын хорооны удирдлагууд үзэж байгаа аж.
СХД-ийн ардчилсан намын дэд дарга Н.Зундуйдаваа “Сонгуулийн өдөр Л.Эрхэмбаяр нь эгчийнхээ хүү н.Билгүүнийг өөрийн эхнэрийн дүү н.Дэлгэртэй хамт явуулж Өнөр хорооллын орон сууцны контор болон СХД-ийн ТҮК-ийн ажилчдыг зохион байгуулалттайгаар авчран намын байрны хаалгыг дарж, сонгуулийг тасалдууллаа. н.Дэлгэр нь СХД-ийн Эрүүл мэндийн нэгдлийн Гадаад харилцаа хариуцсан мэргэжилтэн атлаа дүүргийн Иргэдийн хурлын төлөөлөгчийн албыг давхар хийдэг. Тухайн өдрөө дээрх ажилчдыг намын байрны хажууд зогссон хөх өнгийн автомашинд Баянхошуу бүсийн ЗАА-ны дарга н.Нямсүрэн дуудан мөнгө тараасан нь бичлэгээр нотлогдсон. Энэхүү зохион байгуулалттай үйлдэл нь нөхөн сонгогдох 37 хүний 17-г нь Л.Эрхэмбаярын санал болгосон хүмүүсийг сонго гэж тулгахад дүүргийн намын дарга Ө.Пүрэвбаатар хүлээж аваагүйтэ холбоотой” гэв.
Мөн АН-ын удирдлагын намын дүрмийг барьж хэрэгжүүлж ажиллаж байгаа бөгөөд цаашид ч дүрмийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж, гишүүүдийнхээ саналыг үнэгүйдүүлэхгүй байх болно хэмээсэн юм.
HTML-