Нийслэлийн алслагдсан гэр хороолол руу том оврын автобус явуулах боломжгүй байдаг тул энэ чиглэлд бага оврын автобус үйлчилдэг. Нийслэлийн Тээврийн газраас бага оврын автобусуудыг журамлан цэгцэлж, тусгай нөхцөл шаардлагын дагуу зорчигч тээврийн үйлчилгээнд оролцуулж, авто тээврийн хөдөлгөөний дэг журам, аюулгүй байдлыг ханган ажиллаж байна. 2014 онд стандартын шаардлага хангаагүй 519 бага оврын автобусыг нийтийн тээврийн үйлчилгээнээс хасчээ. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд стандартын шаардлага хангасан 379 микро автобус иргэдэд үйлчилж байна. Үүний 159 нь туслах шугамд, 220 нь буухиа үйлчилгээнд явж байгаа аж. Харин 2015 онд MNS 5012:2011 стандартын 7.4 дэх заалтын дагуу нийтийн зорчигч тээврийн бүртгэлийн сангаас 343 микро автобус хасах юм байна.