Өчигдөр өглөө 09.00 цагийн орчимд Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 34 дүгээр байранд тагтан дээрээс хүүхэд тэвэрсэн эмэгтэй үсрэх гээд байна гэсэн дуудлага ирсэн байна.
Хүүхдээ тэврээд тагтан дээрээс үсрэх гэж байсан ээжийг Нийслэлийн аврах ангийн албан хаагчид зогсоож амь насыг нь аварчээ.
Дуудлагын дагуу Нийслэлийн аврах ангийн аврах салбарын бүлгийг очиход сэтгэцийн өвчтэй 31 настай эмэгтэй, зургаан настай эмэгтэй хүүхдээ тэврээд тагтан дээрээс үсрэх гэж байсныг шуурхай ажиллан аюулгүй буулгаж амь насыг нь аварсан байна.