Сэлэнгэ аймгийн Мандал сум, Төв аймгийн Борнуур сумын нутаг дахь Хараагийн ноён Уул нь Хүн (Хүннү) гүрний үеэс эхлэн Монголын удаа дараагийн төрт Улсын бүх үеийн арвин баялаг түүхийн хосгүй үнэт дурсгал бүхий нутаг билээ. “Ноён Уул” орчимд гацууртын ордыг ашиглах, “Ноён Уул”-ыг ухахыг эсэргүүцэж “Ноён Уул”-аа аварья хөдөлгөөнөөс өнөөдөр олон нийтэд хандлаа.
Хэвлэлийн бага хуралд Мандалын ахмадын төлөөлөл Д.Буяндэлгэр, Эко эргүүлийн тэргүүн П.Батцэнгэл, Ноён-Уулын хамгаалалтын тэргүүн Д.Түвшинжаргал, Байгаль орчны иргэний зөвлөлийн Ж.Ганбаатар, Ноён-Уулаа аврах хөдөлгөөний тэргүүн О.Цэрэннадмид, Байгаль хамгаалах бүлгүүдийн тэргүүн Д.Пүрэвжав, Түүхийн ухааны доктор Б.Балжинням нар оролцлоо.
“Тус компаниуд мэдэгдэл хийхдээ Ноён оргилоос хол гэж тайлбар хийж байгаа. Ноён уулыг тойроод хаадын бунхад бий. Үүнийг ерөөсөө хөндөж болохгүй” хэмээн тэд ярилаа.
Сэлэнгэ аймгийн мандал сумын нутаг Ноён уулын сав газар байрлах уг ордыг сратегийнх болгочхвол хөрсөн дор нь байгаа Хүннү гүрний үеийн үнэт олдвор үгүй болох эрсдэл учраад байгаа аж.
HTML-