Нийслэлд өчигдөр улаан гэрлэн дохионы 106 зөрчил, хурд хэтрүүлсэн 118 зөрчил бүртгэгдсэнийг замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээллээ.
Тус байгууллага нь Замын цагдаагийн газартай хамтран хяналтын камерын тусламжтай жолооч нарын зөрчлийг нарийвчлан гаргадаг болсон билээ. Ингэснээр замын хөдөлгөөнд гарах зөрчил буурсан хэмээн Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс үзэж байна.