Хорвоод мэндлээд гурван сар ч болоогүй О.Сумъяабазар хүү зүрхний гол судас нь нарийссан, зүүн ховдол нь томорч, цоорсон төржээ. Хатгаа гэж андууран эмчилгээ хийлгэх явцдаа эцэг, эх нь хүүгийнхээ өвчнийг мэдсэн байна. Нүүр ам нь хөхөрч, байнга хөлөрдөг хүүд амьсгаа авах хором хормоор хэцүү болсоор байгаа. Манайд энэ төрлийн хагалгаа хийдэг эмч байдаг ч тоног төхөөрөмж, мэргэшсэн баг байхгүй учраас заавал гадаадын эмнэлэгт эмчлүүлэх шаардлагатай. Улсын III төв эмнэлгийн Зүрх судасны тасгийнхан хамтын ажиллагаатай Энэтхэг, БНСУ-ын эмнэлэгт хүүгийн өвчний мэдээллийг явуулжээ. Хариу нь удахгүй ирэх бөгөөд яаралтай мэс засал хийлгэхгүй бол болохгүй. Эмчилгээнд хамгийн багадаа 120 сая төгрөг хэрэгтэй. Хүүгийн гэрийнхэн эрвийх дэрвийхээрээ мөнгө цуглуулж байгаа ч энэ нь хаанаа ч хүрэхгүй байгаа тул сайхан сэтгэлт монгол хүн танаас хүүдээ амьдрал хайрлахыг хүсэж, тусламж хүслээ. Монгол Улсын нэг ч атугай иргэнд ус уух хувь олгох боломж танд байна. Та үүрэн холбооны аль ч оператор компанийн утасны дугаараас 150950 тусгай дугаарт мессеж илгээхээс гадна доорх дансанд сэтгэлийн бэлэг барих боломжтой.
Хандивын дансны дугаар”
“Голомт” банк 1825100958 (Хүү О.Сумъяабазар)
Худалдаа хөгжлийн банк 499230000 (Хүүгийн аав Н.Одгэрэл)
ХААН банк 5041024290 (Хүүгийн ээж Д.Цэцэгээ )
Төрийн банк 100100041422 (Д.Цэцэгээ)
Холбоо барих утас: 88959979, 88050212