Нийслэлийн Эрүүл мэндийн төвийн тусгай зөвшөөрлөөр үйл ажиллагаа явуулдаг МУИС-ийн Эмнэлэг хичээлийн I байрнаас нүүж, VIII байрны зүүн жигүүрт байрлах өрөөнүүдэд их засвар хийж, тусгайлсан эрүүл, аюулгүй орчныг ханган ажиллаж эхэллээ. Эмчийн үзлэг, оношилгоо, физик эмчилгээг МУИС-ийн оюутан, багш, ажилтнуудад тасралтгүй хүргэсээр ирсэн тус эмнэлэг нь эмч, хоёр сувилагчийн бүрэлдэхүүнтэйгээр ерөнхий мэргэжлийн түвшинд анхан шатны тусламж үзүүлэн ажиллаж байна.
Өдөрт дунджаар 15-20 хүнд хүрч үйлчилдэг тус эмнэлэг нь жилдээ 1.5 сая төгрөгийн эм худалдан авах төсөвтэй бөгөөд дотуур байранд амьдардаг, мөнгө санхүүгийн хувьд бололцоо тааруу оюутнуудад үнэгүй өгдөг аж.