Иргэд машин худалдаж авахдаа хуучин эзэмшигчийнх нь нэр дээр торгууль байгаа эсэхийг урьдчилан шалгаж байх нь чухал юм.
Жолооч та хуучин авто машин худалдан авахдаа үүнийг анхаараагүйн улмаас машин авсаны дараа гэрийн хаягаар нь торгуулийн баримтууд ирсэн тохиолдолд өөрөө төлөхөөс өөр аргагүй болох юм байна.
Тиймээс машин авахаасаа өмнө www.torguuli.mn-ээр ороод сонгосон машинаа торгуультай, эсэхийг шалгахад бүх мэдээлэл тодорхой харагдах бөгөөд бусдын торгуулийг өмнөөс нь төлөхгүй байхыг анхааруулж байна.