Улирлын чанартай өвчин дэгддэг үеэр манай эмнэлгүүд ачааллаа дийлдэггүй, хүүхдүүд нь хонгил, шалаар зулдаг. Нийслэлийн хэмжээнд дор хаяж 1800 орчим ор байж гэмээнэ одоогийн ачааллыг торгоож дөнгөх учиртайг албаны хүсүүс ярьдаг. Гэтэл одоогоор хүүхдийн хэвтэн эмчлүүлэх 1200 хүрэхтэй үгүй ор ажиллаж байгаа нь ачааллыг улам нэмэгдүүлж буй. Гэхдээ энэ жилээс байдал арай дээрдэнэ гэж олон хүн харж суугаа. Учир нь тус бүр 100 ортой хүүхдийн гурван эмнэлэг барихаар төсөвт тусгасан. Мөн Эрүүл мэнд, спортын сайдын санаачилгаар салбарын мэргэжилтнүүд эмнэлэг бүр дээр зохицуулалт хийж, хүүхдийн хэвтэн эмчүүлэх орны тоог 375-аар нэмэгдүүлсэн байна. Ингэхдээ дүүргүүдийн Нэгдсэн эмнэлгийн насанд хүрэгсдийн орноос танаж, зохицуулжээ. Гэхдээ энэ бол 365 хоногийн турш хийх зохицуулалт биш, зөвхөн улирлын чанартай өвчин дэгдсэн үед гэдгийг давхар сануулсан юм. Цаашид хүүхдийн эмнэлгийн хүчин чадлыг нэмэгдүүлэх үүднээс дутагдалтай байгаа орныг тоог гүйцээх асуудлыг судалж, шийднэ гэдгийг Эрүүл мэнд, спортын яамныхан ярьж байна.