Энэ сарын 5-12-нд Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын амбулаторид 82558 хандсанаас 7398 хүн буюу есөн хувь нь томуу, томуу төст өвчтэй гэж оношлогджээ.
Энэ нь өнгөрсөн долоо хоногийн дунджаас 3.9 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Дүүргээр нь өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад Багахангай дүүрэгт 4.3 хувь, Налайх дүүрэгт 2.3 хувиар тус тус өссөн, Сонгинохайрхан дүүрэгт долоон хувь, Баянгол дүүрэгт 5,5 хувь, Сүхбаатар дүүрэгт 5.4 хувь, Хан -Уул дүүрэгт 5.1 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Нийт өвчлөгсдийн 77.6 хувийг 0-9 насны хүүхдүүд эзэлж, хүүхдийн түргэн тусламжийн 50.1 хувийг томуу, томуу төст өвчний дуудлага эзэлж байгаа юм.